Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
”NEPKO BOOKS” номын дэлгүүр


Нэпко компани 2008 оны хоёрдугаар сард Скай их дэлгїїрт Nepko Books гадаад номын дэлгїїрээ нээсэн. Nepko Books дэлгїїр нь дэлхийд алдартай Британника компанийн бүх төрлийн нэвтэрхий толь бичгийг худалдаалдаг бөгөөд сонирхогчдын дунд дан ганц нэвтэрхий толь бус мэргэжлийн номуудын эрэлт хэрэгцээ нэлээд байдгийг ажигласны їндсэн дээр уран барилга, дизайн, урлаг, гэрэл зургийн ном хэвлэлээр дагнан ажиллаж дэлхийд тэргїїлэгч болсон Австрийн Phaidon Press Limited, Германы Taschen компанийн номнуудыг оруулж ирж байна. Phaidon Press Limited 1923 онд сууриа тавьж боломжийн їнэтэй сайн чанарын ном хэвлэн нийтлэх зорилготой байгуулагджээ. Анхандаа уран зохиол, тїїх, философийн номуудыг хэвлэн гаргадаг байгаад 1936 онд том хэмжээтэй номыг анхлан гаргасан нь Ван Гог, Ботичэлли болон Францын имперсионистуудын бїтээл байлаа. Дайны жилїїдэд Веннд нацистууд орж ирснээр тус компани Англи руу нїїхэд хїрсэн бєгєєд єдгєє Лондон, Милан, Токио, Нью Йорк, Парис, Берлин хотуудад салбартай їндэстэн дамнасан томоохон компани болж єргєжєєд байна. Германы Taschen компани нь 1980 оноос эхлэн архитектур, урлаг, уран зураг, кино, дуу хєгжим, дизайн, эротик, аялал жуулчлал, загвар, гэрэл зургийн номуудаар дэлхийд тэргїїлж, АНУ, Испани, Герман, Франц, Хонг Конг, Япон, Англи зэрэг орнуудад салбарлаж їйл ажиллагаагаа явуулдаг. Дэлхийд тэргүүлэгч хэвлэлийн компаниудаас гадна номын худалдаа эрхэлдэг Английн нэлэээд хэдэн компаниудаас оруулж ирсэн дан ганц мэргэжлийн бус ямар ч насны хүний сонирхол, хоббид нийцэх хоолны, хувцас загварын, дасгал иогийн, интериер дизайны, фото зургийн, хүүхдийн, амьтдын, машин техникийн, ургамал цэцгийн гэх мэт олон төрлийн номыг та манай дэлгүүрээс худалдан авах боломжтой. Уншигч та Nepko Books дэлгїїрээр зочлохдоо хамгийн сїїлийн їеийн бүх төрлийн танин мэдэхүйн номуудаас сонголтоо хийж болно.

Нийтлэлийн архив