Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Танилцуулга
Монголын анхны хэвлэлийн газар НЭПКО компани 2006 оноос үйл ажиллагаагаа эхэлж өдгөө номын хорхойтон хэн бүхний танил, нэр хүндтэй байгууллага болжээ.

Бид шинжлэх ухаан, танин мэдэхүйн бүтээлүүдээс эхлээд хэлний толь бичгүүд, дотоод, гадаадын сонгодог болон шинэ уран зохиолуудыг ямагт зохиогчийн эрхтэйгээр эрхлэн гаргасаар ирлээ. Үүний дотор 2010 онд монгол хэлээр гарсан Britannica-ширээний нэвтэрхий толь, 2012 оны Дэлхийн нэн шинэ атлас, Э. Гомбрихийн Урлагийн түүх,  мөн Коллинз-ын толь бичгүүд, Таван хэлний зурагт толиуд, Монголын түүхэн ойд зориулсан зурагт альбомууд, монгол хэл дээрх дэлхийн бэстсэллэрүүд зэрэг хүлээн зөвшөөрөгдсөн орчуулагчид ба хэдэн арваас эхлээд хэдэн зуун эрдэмтэн судлаачдын хөдөлмөрөөр бүтсэн томоохон бүтээлүүдээрээ Монголын уншигчдын талархлыг хүлээв.

Манай хэвлэлийн газар Олон улсын номын үзэсгэлэн яармагт жил бүр оролцож гадаадын нэр хүндтэй  компаниудтай холбоо харилцаа тогтоодог. Бид дэлхийд алдар нь түгсэн АНУ-ын Encyclopedia Britannica inc болон National Geographic, Германы Wissenmedia, Их Британийн Collins Cobuild болон Phaidon Press, Канадын QA зэрэг хэвлэлийн компаниудтай түншилж чансаатай бүтээгдэхүүнийг нь монгол хэлээр эрхлэн гаргадаг юм.

Манай компани Монголын нэр хүндтэй уран бүтээлчид, орчуулагч нартай хамтран ажиллаж тэдний олон бүтээлийн зохиогчийн эрхийг эзэмшдэг. Тухайлбал нийтлэлч, Монголын түүхээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн автор Баабар, монгол уншигчдын дуртай зохиолч, сэтгүүлч Б.Цэнддоо, Монголын нэрт орчуулагч Ц.Гомбосүрэн, Г.Аким, Ц.Цэрэн, Ц.Сүхбаатар, П.Бадрал нарын зэрэг хамтран ажиллагсадаа дурдахад таатай байна.

Бид цаашид Английн DK хэвлэлийн газрын Шинжлэх ухаан, мөн Билл Брайсоны Шинжлэх ухааны товч түүх зэрэг цараатай бүтээлүүдийг уншигчдынхаа хүртээл болгохоор зэхэж байна.


-INTRODUCTION-

Mongolia’s first publishing company Nepko publishing was established in 2006. Since then we have become one of the most well known and prestigious companies in the publishing sector.

From encyclopedias to world atlases, dictionaries, both Mongolian and international classics, world wide bestsellers, we publish a variety of books. Britannica Encyclopedia published in the Mongolian language in 2010, World Atlas in 2012, Story of Art E.H.Gombrich, Collins dictionaries, picture dictionaries, photo albums and world wide bestsellers translated into Mongolian language are just to name a few of.
 
Nepko publishing attends international book fairs annually and forms excellent associations with distinguished companies. Many remarkable works were published in Mongolian language in collaboration with our international partners such as Encyclopedia Britannica Inc and National Geographic from the USA,  Wissenmedia from Germany, Collins Cobuild and Phaidon Press from Great Britain and QA from Canada.

Our company collaborates with famous Mongolian writers and translators and owns the copyrights to many of their works. For instance, writer and author to internationally acclaimed Mongolian history book, Mr. Baabar, one of the most read and respected authors of Mongolia, journalist B.Tsenddoo, famous translators Ts.Gombosuren, G.Akim, Ts.Tseren, Ts.Sukhbaatar and P.Badral. 

In the very near future we will be presenting our readers with Science from DK and Short History of Science by Bill Bryson.


Address
Golomt building, C tower-11
Seoul street, Sukhbaatar district
Ulaanbaatar, Mongolia

Tel/Fax
976-11-326329

Mailing address
P.O.B 2327
Central Post Office
Ulaanbaatar 211213,
Mongolia

E-mail
nepkopublishing@gmail.com

Web
www.nepko.mn
 
Нийтлэлийн архив