Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
  • 2017 оны 9 сарын 19
    Цас цавцайн унажээ. Үүлс хөшилдсөн Рицюкагийн оргил энэ цасанд дарагдан намхан болсон мэт. Эцэст нь Гамаэрын уужим саруул хөндий дун цагаанаар эргэлдэж, нэлэнхүйдээ зузаан цасан хучлагаар хучигдав.
    Цааш унших ...
    Уншсан 16254 Сэтгэгдэл 0
  • 2017 оны 7 сарын 18
    Менежмент бол хамгийн сонирхолтой, үр өгөөжтэй мэдлэгийн салбаруудын нэг юм. Хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжийн амжилт нь зорилтот үр дүнд хүргэж чадахуйц менежментээс шууд хамаардаг. Нийгмийн бүхий л салбар дахь нэр алдартай хүмүүсийн үйл хэрэг менежментийн мэдлэгийн нөлөөгөөр хэрхэн өсөн дэвжиж ирснийг бид энэхүү номд ишлэгдсэн алдартнуудаас харж болно. Мөн менежментийг зөвхөн өөртөө тохируулан, үр дүнтэй хэрэгжүүлэхэд эдгээр хүмүүсээс их зүйл суралцах боломжтой.
    Цааш унших ...
    Уншсан 17892 Сэтгэгдэл 0
  • 2017 оны 7 сарын 6
    - Хайр бол үйлдэл биш, оршихуйн төлөв. Хэрэв түүнийг үйлдэж байгаа бол хайр биш. Хорин дөрвөн цагийн турш хэн ч юуг ч тасралтгүй үйлдэж чадахгүй. Үйлдэл хийдэл бүхэн алжаас уйтгар үүсгэж, амралт шаарддаг. Хэрэв чи хайрыг үйлддэг бол үзэн ядалт руу шилжиж байж амарна. Учир нь, эсрэг талд л хүн суларч чаддаг. Тиймээс бидний хайр хорсол хилэнтэй хольцолддог. Нэг л хүнийг энэ агшинд хайрласнаа, удаах агшинд үзэн ядах жишээтэй. Хайр үйлдэл болсон хойно тийм зовлон тасрахгүй.
    Цааш унших ...
    Уншсан 33425 Сэтгэгдэл 4
  • 2017 оны 7 сарын 3
    Би та нарын дотоод Буддад мэхийн мөргөе. Та нар өөрсдөө анзаардаггүй байж магад. Дотоод мөн чанар чинь Будда гэдгийг, ирээдүйд учирч болох нэгэн биш, аль хэдийн учирсан гэдгийг зүүдлээ ч үгүй явдаг байх. Бид бодь чанараас гарсан, мөн бодь чанарын зүг одогсод. Бодь чанар – будда хутаг бол альфагаас омэга хүртэлх амьдралын тойргийг бүхэлд нь агуулдаг.
    Цааш унших ...
    Уншсан 15750 Сэтгэгдэл 6
Нийтлэлийн архив