Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
  • 2017 оны 7 сарын 18
    Менежмент бол хамгийн сонирхолтой, үр өгөөжтэй мэдлэгийн салбаруудын нэг юм. Хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжийн амжилт нь зорилтот үр дүнд хүргэж чадахуйц менежментээс шууд хамаардаг. Нийгмийн бүхий л салбар дахь нэр алдартай хүмүүсийн үйл хэрэг менежментийн мэдлэгийн нөлөөгөөр хэрхэн өсөн дэвжиж ирснийг бид энэхүү номд ишлэгдсэн алдартнуудаас харж болно. Мөн менежментийг зөвхөн өөртөө тохируулан, үр дүнтэй хэрэгжүүлэхэд эдгээр хүмүүсээс их зүйл суралцах боломжтой.
    Цааш унших ...
    Уншсан 15848 Сэтгэгдэл 0
  • 2017 оны 7 сарын 6
    - Хайр бол үйлдэл биш, оршихуйн төлөв. Хэрэв түүнийг үйлдэж байгаа бол хайр биш. Хорин дөрвөн цагийн турш хэн ч юуг ч тасралтгүй үйлдэж чадахгүй. Үйлдэл хийдэл бүхэн алжаас уйтгар үүсгэж, амралт шаарддаг. Хэрэв чи хайрыг үйлддэг бол үзэн ядалт руу шилжиж байж амарна. Учир нь, эсрэг талд л хүн суларч чаддаг. Тиймээс бидний хайр хорсол хилэнтэй хольцолддог. Нэг л хүнийг энэ агшинд хайрласнаа, удаах агшинд үзэн ядах жишээтэй. Хайр үйлдэл болсон хойно тийм зовлон тасрахгүй.
    Цааш унших ...
    Уншсан 28798 Сэтгэгдэл 4
  • 2017 оны 7 сарын 3
    Би та нарын дотоод Буддад мэхийн мөргөе. Та нар өөрсдөө анзаардаггүй байж магад. Дотоод мөн чанар чинь Будда гэдгийг, ирээдүйд учирч болох нэгэн биш, аль хэдийн учирсан гэдгийг зүүдлээ ч үгүй явдаг байх. Бид бодь чанараас гарсан, мөн бодь чанарын зүг одогсод. Бодь чанар – будда хутаг бол альфагаас омэга хүртэлх амьдралын тойргийг бүхэлд нь агуулдаг.
    Цааш унших ...
    Уншсан 14434 Сэтгэгдэл 6
  • 2017 оны 6 сарын 19
    Энэхүү бүтээл нь уншигч түмэнд хүний биеийн анатоми, физиологийн талаар дэлгэрэнгүй ойлголт өгөхөөс гадна биеийн бүтэц ба онцлогийн тайлбар, эрүүл мэнд, энх эсэн амьдрахуйн урлагийн нэвтэрхий лавлах бичиг болох юм. Эрүүл мэнд, анагаах ухааны салбарын зөв мэдээлэл, зөв ойлголт, зөв тайлбар бол зөв амьдрал, урт наслалт, удаан жаргалын маргашгүй сурвалж билээ. Цааш унших ...
    Уншсан 6832 Сэтгэгдэл 1
Нийтлэлийн архив