Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Шинжлэх ухааны товч түүх
2016 оны 12 сарын 27 [Уншсан тоо: 14469]
 
Нүдээ аниад “хил хязгааргүй уудам” гэж ямар хэмжээ болохыг төсөөлөх гэж оролдож байсан уу? Аль эсвэл манай орчлон бий болохоос өмнө ер нь юу байсан тухай ч юм уу, гэрлийн хурдаар нисэх ямар болохыг,  бас “хар нүх” рүү шагайвал юу харагдах тухай бодож байсан уу?

Заримдаа, энэ бүхнийг эргэцүүлэн бодоход толгой чинь эргэж байв уу? Би чамд туслахаар ирсэн болохоор санаа зоволтгүй боллоо. Би өөрөө тавь гаруй жилийн турш толгой эргүүлэм  олон асуулттай тулгарч явсан. Эцэст нь  хариултыг өөрөө хайгаад үзэхээр шийдсэн билээ.
Үр дүнг нь чи гартаа барьж байна.

Номын минь энэхүү шинэчилсэн хувилбар арай товчхон боловч хамгийн гоё, хамгийн чухал хэсгүүдийг багтаж, орчлон ертөнцийн  учрыг тайлбарласан ойлгомжтой бөгөөд аятайхан зурган тайлбартай болж чадлаа.

Номыг бичих зуураа хоёр юмыг сайн ойлгосон билээ. Эхнийх нь, хэрвээ анхааралтай харах юм бол сонирхол төрүүлэхгүй, анхаарал татахгүй зүйл гэж байдаггүй, огтхон ч байдаггүй ажээ. Орчлон ертөнц хэрхэн оргүй хоосноос үүсдэг, эсвэл өөрийн гэсэн ухаан санаагүй тоо томшгүй атом хэрхэн эв зүйтэй зохицон нийцдэг, эсвэл далай яагаад шорвог байдаг, эсвэл од дэлбэрэхэд юу тохиолддог тухай гээд энэ бүх сэдвүүд цөм тун ч сонирхолтой. Нээрээ шүү.

Нөгөө нэг ойлгосон зүйл маань “Бид энд ингээд байж байгаа нь тун ч азтай тохиолдол” гэдгийг анзаарсан явдал юм. Санаа саванд багтамгүй уудам орчлонд, ганц өчүүхэн гариг дээр л амьдрал байгааг бид мэдэж  авсан. Чухам тэр гариг дээр нь бид суудаг ажээ. Чи бид хоёр, бас өөр хэдэн тэрбумаар тоологдох, аз нь гийсэн хүн төрөлхтөн маань өглөө сэрж, өдөр ажилдаа явж, ярьж, сэтгэж, эргэн тойрноо харж, аж төрж байна. Ийм итгэмээргүй аз хийморьтой байгаа учраас бид “Энэ бүхэн яаж тохиолдсон юм бол?” хэмээн гайхшран асуухгүй байх аргагүй болжээ.

Иймээс, дараах хуудсуудыг эргүүлээд, хамт явна уу. Юу, юу олж мэдэхээ харцгаая.
 
Билл Брайсон



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив