Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Макро эдийн засаг
2015 оны 9 сарын 2 [Уншсан тоо: 33796]

Зурагт ном

Хүмүүс ажилгүйдэл, инфляц, эдийн засгийн хямралын тухай сонсоод инээгээд байдаггүй. Харин энэ номыг уншаад багагүй хөгжилдөх байх. Бас нэмээд макро эдийн засгийн тухай сайн ойлголт  авна.

~ Эрик Маскин. Нобелийн шагналт эдийн засагч

Танд өнөөгийн эдийн засгийг ойлгох хэрэг гарав уу?

Тэгвэл энэ ном танд яг тохирно. Ажилгүйдэл, инфляц, өрийн тухай анхны мэдэгдэхүүн  олгох хамгийн энгийн, ойлгомжтой бас хөгжилтэй ном билээ. Микро эдийн засгийн ном оновчтой шийдвэр гаргагч хувь хүмүүсийн тухай байсан бол Макро эдийн засгийн энэ номоор бүхэл бүтэн улс орны, тэр ч бүү хэл гариг дэлхийн эдийн засагт нөлөөлөх хүчин зүйлсийг тайлбарлана. Эдийн засаг хэрхэн хөгждөг вэ? Эдийн засаг яагаад уналтанд ордог вэ? зэрэг макро эдийн засгийн хоёр том асуудлыг хөндөх бөгөөд хөдөлмөрийн зах зээлийн суурь ойлголтыг өгч, ДНБ гэж ямар зорилгоор ашиглагддаг юуны хэмжүүр вэ гэдгийг тайлбарлан, засгийн газар, худалдаа, технологийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг дүрсэлнэ. Явцын дунд дэлхийн ядуурлын эдийн засаг, цаг уурын өөрчлөлт мөн бизнесийн мөчлөг зэргийг хамарна. Товчхондоо хэлэхэд эдгээр сэдвийн аль нэг нь сонин, мэдээгээр гарахад  та ядаж суурь ойлголттой байсан ч болоосой хэмээн бодож байсан бол энэ номыг уншаад үзээрэй.

Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хараад уйлмааргүй байгаа бол инээж яагаад болохгүй гэж? Энэ ном нь орчин тойрныхоо талаар зөв ойлголттой болохыг хүсдэг боловч зузаан ном, эдийн засгийн хэллэгүүдээс эмээсэндээ халдаж чаддаггүй бүх хүмүүст макро эдийн засгийн тухай анхан шатны ойлголтыг өгч чадна. 

~ Диань Коёл Хүрэлцээт эдийн засаг номын зохиогч

НЭПКО хэвлэлийн газар


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив