Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Микро эдийн засаг
2015 оны 8 сарын 24 [Уншсан тоо: 29512]

Зурагт ном

 

“Эдийн засгийг хөгжилтэйгээр судалж байх хэрэгтэй. Клайн Баумен хоёр ч ингэж боджээ.“    - Н.Грегори Манкин, Харвардын Их сургуулийн профессор мөн Эдийн засгийн үндсэн зарчмууд номны зохиогч.

 

Google компанийн ахлах эдийн засагч Хал Вариан нэгэнтээ “Бидэнд цоо шинэ эдийн засаг хэрэггүй. Эдийн засаг судлах явцад орхигдсон, жинхэнэ гоё хэсгүүд л хангалттай” хэмээн бичиж байжээ. Эдийн засгийн зурагт ном нь дуудлага худалдааны онол, сөрөг сонголт, хоригдлуудын ацан шалаа зэрэг хамгийн сонирхолтой хэсгүүдийг нийлүүлсэн хөгжилтэй, ойлгоход хялбар микро эдийн засгийн тойм юм.

 

“Эдийн засаг, хошин шог хоёр зэрэгцэн орших нь ховор. Харин энэ номонд аль аль нь бий. Түүгээр зогсохгүй эдийн засгийн хамгийн чухал ойлголтуудыг хялбар, оновчтой, зугаатай байдлаар гаргууд тайлбарлаж чаджээ. Чамлахааргүй амжилттай бүтээл”  - Эрик Маскин, Нобелийн шагналт эдийн засагч.

 

“Бауман, Клайн хоёр эдийн засгийн баттай үндсийг хөгжилтэй зургуудаар чимэглэн үзүүлж бүүдгэр шинжлэх ухааныг зугаатай өнгөөр гэрэлтүүлжээ.”  - Хюүго Сонненшайнь, Чикагогийн Их сургуулийн захирал асан.

 

“Энэ ном үнэхээр инээдтэй!  Клайн, Бауман хоёр бидний өдөр тутмын сонголтын ач холбогдол болон тэдгээр нь хоорондоо хэрхэн холбогддог талаар сонирхолтой харуулжээ. Оюутан, сурагчдад сургалтын сайн нэмэлт материал болох бөгөөд шүүмжлэгчид эдийн засгийн гол утга санааг энэ номоос ойлгоно.” - Диань Коёл, Хүрэлцээт эдийн засаг номын зохиогч.

 

“Арт Спийгэлмэн, Жон Мэйнард Кэйнс нар нийлж эдийн засгийн зурагт ном хийсэн ч ийм сайн ном гаргаж чадахгүй  байх байсан” - Жонатан А.Шэйн А.К.А.Мэрлэ Хазард, кантри дуучин, Шэйн компанийг үндэслэгч.


НЭПКО хэвлэлийн газар


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив