Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
100 жил 100 үйл явдал
2014 оны 10 сарын 18 [Уншсан тоо: 36939]

Баримтаар нотлогдож буй өнгөрсөн үеийг бид түүх гэж ойлгодог. Түүхийн судалгаа нь хүний ирээдүй шиг хязгааргүй боломжтой зүйл. Гэвч өнгөрсөн үеэрээ аялах хязгааргүй боломж баримтаар хязгаарлагдаж байдаг. Бид монгол орныхоо нийгэм, улс төрийн амьдралын сүүлийн 100 жилийг 100 сэдэвт хуваан, гэрэл зургаар баримт болгон гэрчлэхийг хичээлээ. Альбомыг бүтээхдээ Монголын түүхэнд гүн ул мөрөө үлдээсэн 100 үйл явдлаар толгойлон сэдэвлэв. Фото зураг нь XIX зууны сүүлчээр үүссэн боловч бидний амьдралд ХХ зууны 30-аад оноос бодитой нэвтэрчээ. Үүнээс өмнөх үеийн фото баримт нь манай орноор дайран өнгөрсөн, түр ажилласан гадаадын аялагчид, авто аяллынхан, сэтгүүлчид, шинжилгээний ангийн сан хөмрөгт хамаарч байна. Харин сүүлийн наяад жилийн үйл явдлыг монголчууд өөрснөө гэрэл зургийн хальснаа буулган үлдээжээ.

Монгол улс тусгаар тогтнолоо эргүүлэн мандуулж, Манж Чин Улсын хараат байдлаас гарсны 100 жилийн ойг бэлгэдсэн энэхүү альбомыг хамтран бүтээж эрхэм уншигч таньд өргөн барьлаа.

 
НЭПКО хэвлэлийн газар
ГАММА фото агентлаг



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив