Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Түүхэн 500 үйл явдал: Дэлхий дахинд ба Монголд
2014 оны 10 сарын 15 [Уншсан тоо: 76783]

Эрхэм уншигчид аа!

Та бүхэн

Хүн хаанаас бий болсон бэ?
Ромул гэж хэн байсан, Ром хоттой тэрбээр ямар холбоотой вэ?
Монгол нутагт анхны төр улс хэдийд үүссэн бэ?
Америкийн Тусгаар тогтнолын тунхаглал гэж юу юм бэ?
Чингис, Хубилайн аян дайн, Монголын анхны ерөнхийлөгчийг хэдэн онд сонгосон
зэргийг мэдэх үү?

Эдгээр болон бусад өдий төдий асуултын хариуг та бүхэн эл номоос олох болно. Дэлхийд анхны хүн бий болсон, эртний соёл иргэншил үүссэн, эзэнт гүрнүүд цэцэглэн мандаж, мөхөж буурсан, түүхт тулалдаан, цуст дарангуйлал, дэлхийн олон дайн гээд бусад олон зуун баримт, түүхийн баталгаа нотолгоо зэрэг балар эртний үе, Дундад эртний зуун, шинэхэн түүхийн үйл явдлыг энэ номд он дарааллын журмаар үзүүлсэн болно. Энэ бүхэн өнгөрсөн үе рүүгээ хийх сэтгэл догдлуулам сайхан аялал даруй мөн!

Үүнийхээ зэрэгцээ та бүхэн түүхт хүмүүстэй учран танилцаж, дэлхийн түүхийн чухал чухал үйл явдал хаана өрнөж байсныг мэдэж авах болно. Асар их мэдээлэлтэй шинж нь эл номыг лавлах маягаар ашиглах боломж олгож байна. Амтархан үзэхийн ерөөл дэвшүүлье!


НЭПКО хэвлэлийн газар




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив