Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Түүхэн 500 хүн: Дэлхий дахинд ба Монголд
2014 оны 10 сарын 3 [Уншсан тоо: 65786]
Эрхэм уншигчид аа!

Та бүхэн    

•    Ватиканы сүм хийдээс үзэл санааг нь хориглохдоо тулсан Монтэскюгээс эхлээд А.Вивалди өөрийн дууриа зориулсан II Монтэсумаг хүртэл
•    Ромын эзэнт гүрнийг цэцэглүүлсэн Адрианаас монголчуудын чихнээ сайхан хоолой нь хоногшсон П.Адарсүрэнг оруулаад
•    Машины ертөнцийг бүтээсэн Карл Бензийг оруулаад манай гаригийн түүхийг өөрчилсөн Карл Марксыг хамруулаад
•    Гэгээрсэн Будда, аврагч Христээс наашлаад гэгээн үйлс Тэрэза эх, дээрхийн гэгээн Далай ламыг нэрлээд
•    Монголын их гүрнийг байгуулсан хаан Чингисээс Их Британийн нэр нүүр болсон В.Чөрчиллийг багтаасан гарамгай хүмүүсийн намтар цадигийг мэдэх үү?

Эдгээр болон бусад хагас мянга орчим түүхэн хүний намтрыг энд багтаалаа. Хувь заяагаараа тодрон гарсан онцгой хүмүүсийн намтраар дамжин хүний түүх бүтээгддэг. Хүний түүхийн гэгээтэй болоод харанхуй, дэвшилттэй болоод бурангуй цаг үеүдээр аялж, олон зуун намтар судалж, өнгөрсөн үеийн баатруудтай учран золгох боломжийг энэ ном олгож байна. Намтруудыг нь өгүүлэн буй хүмүүсийн нэрийг цагаан толгойн дэс дараагаар эрэмбэлсэн болно.

Түүх хүмүүстэй учран золгож, хаана амьдарч юу бүтээсэн, тэр нь хүн төрөлхтний түүхийг хэрхэн бичигдэхэд хүргэсэн зэргийг эндээс мэдэж авна. Тэдгээр хүмүүсийн намтар их төлөв яг л биднийх шиг энгүүнээр эхэлж байгааг харах бүрий аугаа их үйлс бүтээж урам зориг тань сэргэх биз ээ.

НЭПКО Хэвлэлийн газар



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив