Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Britannica Ширээний нэвтэрхий толь
2014 оны 8 сарын 4 [Уншсан тоо: 61110]
BRITANNICA ШИРЭЭНИЙ НЭВТЭРХИЙ ТОЛЬ нь Encyclopdia Britannica-гийн редакцид бэлтгэгдсэн, хүний түүхийн мэдлэг, мэдээллийн гол салбарыг хамарсан үнэхээр сайн лавлах бүтээл болох Britannica Concise Encyclopedia-гийн монгол хэлээрх анхны хэвлэл юм. 1768 онд Шотландын Эдинбүрг хотноо анх хэвлэгдсэнээсээ хойш манай гаригийн зон олонд танин мэдэхүйн эх сурвалж болж, ертөнцийг харах шинэ цонх нээсэн энэхүү бүтээл өдгөө дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн том нэвтэрхий толины нэг болтлоо зуун зууны түүхийг туулжээ.

Encyclopdia Britannica, Inc. компаниас  энэхүү толийг монгол хэлээр  орчуулах, Монголын түүх, газарзүй, соёлын ухагдахуун, алдарт хүмүүсийн намтар цадиг, болон бусад мэдээллээр баяжуулан үндэсний агуулга бүхий бүтээл болгоод хэвлэн гаргах эрхийг 2006 онд Нэпко компанид өгсөн билээ. Энэ үеэс манай компанийн дэргэд байгуулагдсан редакц Монголд хүлээн зөвшөөрөгдсөн орчуулагчдаас эхлээд түүхч, шинжлэх ухаан, урлагийн зүтгэлтнүүд, сэтгүүлч, нийтлэлчид, эрдэм шинжилгээний ажилтнууд, нэр томьёоны мэргэжилтнүүд гээд улс үндэстнийхээ шинжлэх ухаан, боловсрол, гэгээрлийн салбарын мэргэжилтний сайн төлөөлөл болж чадахуйц хамтлагийг байгуулан ажилласны хүчинд нөр их ажлыг нугаллаа.

Нэвтэрхий толь бэлтгэх байнгын редакцид 30 шахам редактор, техникийн ажилтан хөдөлмөрлөж, гэрээт редактор, орчуулагч, эх зохиогчоор 200 гаруй мэргэжилтэн оролцлоо.

Энэхүү нэвтэрхий тольд манай гариг дэлхийн түүх, соёл, шинжлэх ухааны 25.000 гаруй өгүүлэл дээр Монгол орны газарзүйн 800 гаруй нэр, улс үндэстнийхээ бахархал болсон түүхт баатрууд, бүтээн байгуулагчид, удирдагчдаас эхлээд янз бүрийн учир байдлаар нийтийн ой санамжид үлдсэн 1.300 шахам хүний намтрыг нэмж орууллаа. Түүнчлэн манай эх түүхийн онцгой эргэлт болсон 1.000 шахам үйл явдал, үндэсний брэнд, шилдэг бүтээн байгуулалт ба хамт олны нэр бас бичигдлээ. Ийнхүү манай талаас 3.000 гаруй өгүүлэл нэмж орсон болно.

Монгол хэлээрх Britannica Ширээний Нэвтэрхий Толь-ийн ач холбогдлыг гурван талаас нь авч үзэх учиртай. Юуны өмнө дэлхийн хүлээн зөвшөөрөгдсөн нэвтэрхий толь анх удаагаа монгол хэлээр гарч байгаа нь соёлын амьдралын нэгэн шинэ хуудас даруй мөн. Түүнчлэн монгол хүнд зайлшгүй хэрэгтэй эрдэм мэдлэг, монгол үндэсний өөрийн гэх онцлогтой, зайлшгүй хэрэгтэй 3.000 гаруй мэдээллээр баяжин гарч байна. Монголд өдгөө хүртэл үгүйлэгдэж байсан олон улсын стандартад нийцсэн анхны нэвтэрхий толь бичгийг найман ботиор хэвлэн гаргасан нь Монголын соёлын түүхэнд томоохон эргэлт болж байна.


НЭПКО хэвлэлийн газар

BRITANNICA ШИРЭЭНИЙ НЭВТЭРХИЙ ТОЛЬ хаягаар хүргэлт үнэгүй.
Утас: 99023933, 91163095, 88001044



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив