Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Санхүү хариуцсан захирлын ширээний ном
2014 оны 4 сарын 1 [Уншсан тоо: 115339]
Энэхүү “Санхүү хариуцсан захирлын ширээний ном”-ын хоёр дахь хэвлэлд Санхүү хариуцсан захирал компанид ямар байр суурь эзлэх талаарх бүрэн хэмжээний тойм, мөн санхүү, татвар болон мэдээллийн технологитой холбогдсон стратегийн шийдвэрийг хэрхэн гаргаж хэрэгжүүлэх тухай тусгасан юм. Дараах асуултын хариуг 1-4 дүгээр бүлгээс харж болно. Үүнд:

  • Ажилд орсны дараах эхний өдрүүдэд юу хийх вэ?
  • Ямар тодорхой үүрэг хариуцлагатай байх вэ?
  • Гадаад валютын эрсдэлийг хэрхэн бууруулах вэ?
  • Компанийн актив хөрөнгийн өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
  • Хөрвөх үнэт цаасыг хэдийд гаргавал ашигтай вэ?
  • Нэмэлт зардлын талаарх шийдвэр гаргахад ямар хүчин зүйлсийг авч үзэх ёстой вэ?
  • Тухайн жилийн үйл ажиллагааны цэвэр алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох аргыг хэдийд хэрэглэвэл зохистой вэ?
  • Чухам ямар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлээс хасахаа хэрхэн шийдэх вэ?
  • Орлогын татварын хэмжээг бууруулах зорилгод компанийн шилжүүлэх үнийг хэрхэн ашиглах вэ?
  • Бага зардалтай үйлдвэрлэх эсвэл бүтээгдэхүүн шинээр шуурхай санаачлах зэрэг бизнесийн тодорхой чиглэлд зориулж мэдээллийн ямар өвөрмөц технологийг нэвтрүүлэх вэ?

Санхүү хариуцсан захирал нь мөн санхүүгийн хянан шалгагчийн хариуцдаг гүйлгээний түвшний дэлгэрэнгүй асуудлаас бусад нягтлан бодох бүртгэлийн төрөл бүрийн сэдвүүдэд оролцох ёстой. Анхаарал хандуулах гол асуудал нь үр дүнгийн хэмжүүр үзүүлэлтүүд болон хяналтын системийг боловсруулж хэрэгжүүлэх явдал юм. Санхүү хариуцсан захирал мөн дотоодын болон хөндлөнгийн аудиторуудтай харьцахын зэрэгцээ компани нь хувьцаат компани бол Үнэт цаас, арилжааны хороо (ҮЦАХ/SEC)-нд тайлан тогтмол хүргүүлж байх шаардлагатай. Энэ номын 5-8 дугаар бүлэгт эдгээр асуудлыг тусгасан бөгөөд дараах асуултад төдийгүй өөр олон зүйлд хариулт өгөх болно. Үүнд:

  • Үр дүнг хэмжих системийг хэрхэн тогтоох вэ?
  • Нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн төрөл бүрийн асуудлыг тодорхойлоход үр дүнг хэмжих хяналтын хамгийн сайн ямар үзүүлэлт байх вэ?
  • Залилан мэхлэх ямар төрөл байж болох, тэдгээрийн гарч болох магадлалыг бууруулахад хяналтын ямар систем тохиромжтой вэ?
  • Хяналтын ямар үндсэн аргуудыг нэвтрүүлэх вэ?
  • Шаардлагагүй хяналтыг хэрхэн тодорхойлж, тэдгээрээс татгалзах вэ?
  • Сарбанис-Окслигийн хууль манай компанид ямар нөлөө үзүүлэх вэ?
  • Аудитын хороонд хэн ажиллах ёстой вэ? Түүний гүйцэтгэх үүрэг роль ямар байх вэ?
  • Дотоодын болон хөндлөнгийн аудиторуудтай хэрхэн, яаж ажиллах вэ?
  • Үнэт цаас, арилжааны хороонд ямар тайлан гаргах болон ямар мэдээлэл тусгах ёстой вэ?

Санхүү хариуцсан захирлын нэн тэргүүний үүрэг бол санхүүгийн өргөн хүрээтэй асуудлаар шинжилгээ хийж, удирдлагын багаас авах арга хэмжээнд зөвлөмж өгөхөд оршино. Энэ номын 9-11 дүгээр бүлэгт капитал хөрөнгийн өртөг ба төлөвлөлт, эрсдэлийн дүн шинжилгээ, хүчин чадлын ашиглалт болон зардал нөхөх буюу хугарлын цэгийн талаар өгүүлнэ. Эдгээр бүлэгтэй танилцсанаар дараах асуултад хариулт өгч чаддаг болно. Үүнд:

  • Компанийн капитал хөрөнгийн өртгийг хэрхэн тооцоолох вэ?
  • Хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх үүднээс капитал хөрөнгийн өртгийг хэрхэн өөрчилж болох вэ?
  • Санал болгож буй хөрөнгө оруулалтын төслүүдийн үнэ цэнийг тодорхойлох төрөл бүрийн ямар аргачлал байдаг вэ?
  • Өнөөгийн цэвэр үнэ цэнэ, дотоод өгөөж болон эргэн төлөх хугацааг хэрхэн тооцох вэ?
  • Судалгаа, хөгжлийн төслүүдэд санхүүжилтыг хэрхэн хуваарилах вэ?
  • Хүчин чадлын ашиглалтыг хэрхэн тодорхойлж, уг мэдээллийг ашиглан ямар шийдвэр гаргах вэ? 
  • Ашигт ажиллагааг илүү оновчтой байлгахад зардал нөхөх цэгийн дүн шинжилгээг хэрхэн ашиглаж болох вэ?

Зарим тохиолдолд санхүүжилтын эх үүсвэр олох нь Санхүү хариуцсан захирлын гол үүрэг болж бусад бүх ажлыг санхүүгийн хянан шалгагч болон хөрөнгө зохицуулагчид хариуцуулдаг. Энэ үүрэг хариуцлагын хүрээнд Санхүү хариуцсан захирал нь мөнгөн урсгалыг хэрхэн удирдах, илүүдэл мөнгөн хөрөнгийг хөрөнгө оруулалтанд яаж ашиглах, зээлийн болон өөрийн хөрөнгийн санхүүжилт авах, нийтэд анх удаа хувьцаа санал болгох (IPO), мөн компанийг хувьчлах зэрэг асуудлыг сайтар судалж мэдсэн байх шаардлагатай. Эдгээр асуудлыг 12-17 дугаар бүлэгт тусгасан бөгөөд дараах бүх асуултад хариулт өгөх болно. Үүнд:

  • Мөнгөн хөрөнгийн төсөөллийн загварыг хэрхэн боловсруулж, түүний зөв эсэхийг яаж хэмжих вэ?
  • Мөнгөн урсгалыг хэрхэн хянах вэ?
  • Валютын ердийн хэджийг яаж хийх вэ?
  • Хөрөнгө оруулалтын ямар хязгаарлалтыг Төлөөлөн удирдах зөвлөлд зөвлөмж болгох вэ?
  • Богино хугацааны хөрөнгө оруулалтын ямар хувилбарууд ашигтай вэ?
  • Зээлжилтийн үнэлгээний агентлагууд ямар үүрэг рольтой вэ?
  • Зээлийн санхүүжилтын ямар төрлүүд байдаг вэ?
  • Хаалттай хэлбэрийн хувьцаа гаргах асуудлыг хэрхэн зохицуулж гүйцэтгэх вэ?
  • Санал болгож буй санамж бичигт ямар мэдээлэл орох ёстой вэ?
  • Төрийн өмчтэй аж ахуйн нэгжид хувийн хөрөнгө оруулалт хэрхэн хийх вэ?
  • Санал болгох хураангуй тайланд ямар мэдээлэл тусгах вэ ? 
  • Санал болгож буй хувьцааны үнэ цэнийг хэрхэн тодорхойлох вэ?
  • Нийтэд анх удаа хувьцаа санал болгох (IPO) ажлыг гүйцэтгэж дуусгахын тулд ямар үе шаттай арга хэмжээ авах шаардлагатай вэ?
  • Компанийн сөрөг нэгтгэлийг хэрхэн хийх вэ? 
  • Компаниуд ямар учраас Хөрөнгө оруулалтын альтернатив зах зээлийг өөрсдийн хөрөнгийн биржээр сонгож ашигладаг вэ? 
  • Компанийг хувьчлахын тулд Үнэт цаас, арилжааны хороонд ямар баримт материал бүрдүүлэх ёстой вэ?

Санхүү хариуцсан захирал нь компанийн хөрөнгийн урсгалыг зохистойгоор зохицуулан түүнд ихээхэн хувь нэмэр оруулахын зэрэгцээ үйл ажиллагааг нь сайжруулж чадавхижуулах удирдлагын олон асуудлыг шийдвэрлэдэг. Эдгээр асуудлыг 18-22 дугаар бүлэгт тусгасан бөгөөд эрсдэлийн удирдлага, ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх, үйл ажиллагааны шилдэг практик туршлага, компанийг нэгтгэх болон худалдан авах, цахим арилжаа зэргийг дээрх бүлгүүдээс олж судалснаар дараах асуултад хариулт авна. Үүнд:

  • Эрсдэлийн төлөвлөлтөд би хэрхэн оролцох вэ?
  • Эрсдэлийг бууруулах үүднээс компанийн хэмжээнд дотоод ямар бодлого, дүрэм журам нэвтрүүлэх вэ?
  • Даатгалын компанид хэрхэн үнэлгээ хийх вэ?
  • Нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн янз бүрийн үүрэг функцийг гэрээгээр гүйцэтгүүлсний ямар давуу болон сул талууд байдаг болох. Мөн гэрээний ба шилжүүлгийн ямар асуудлыг мэдэж байх хэрэгтэй вэ?
  • Нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн үүрэг функцийн үр ашгийг дээшлүүлэхэд шилдэг ямар практик туршлагыг хэрэгжүүлэх шаардлагатай вэ?
  • Худалдаж авахаар зорьж буй компанийг хэрхэн үнэлэх вэ?
  • Худалдаж авахаар зорьж буй компанийн үнэ цэнийг хэрхэн тогтоох вэ? 
  • Худалдан авалтын дараа бий болох нэгтгэлийн ирээдүйн өгөөжийг хэрхэн үнэлэх вэ?
  • Цахим арилжааны бизнесийн загвар хэрхэн ажилладаг болох, тэдгээрийг тусгах үүднээс бизнесээ хэрхэн өөрчлөн зохион байгуулах вэ?

Дээрхийн зэрэгцээ Санхүү хариуцсан захирлаас мэдлэг, туршлага шаардсан зарим асуудал үе үе гардаг. Эдгээрийн нэг нь ажиллагсдын урамшууллын асуудал бөгөөд энэ тухай 23 дугаар бүлэгт тусгасан болно. Энд хойшлуулсан урамшуулал, амь насны даатгал, хувьцааны үнийн өсөлттэй холбоотой эрх, хувьцаа авах эрх болон гүйцэтгэлийн үр дүнтэй уялдуулсан урамшуулал зэргийг мөн хамруулсан. Санхүү хариуцсан захирал 24 дүгээр бүлэгт тусгагдсан дампуурлын асуудалтай тулгарахгүй байхыг хүсэх нь мэдээж хэрэг. Энэ бүлэгт дампуурлын нийтлэг явц, үе шат, дампуурлын талаарх тусгай журам, нэн тэргүүнд хийгдэх төлбөр болон уг үйл явцад оролцох талуудыг тодорхойлж, Дампуурлын тухай хуулийн үзүүлэх нөлөөллийн талаар өгүүлнэ.

Санхүү хариуцсан захирлын ажил үүргээ гүйцэтгэх зарим чиглэлд хяналтын хуудас шаардагдаж болзошгүй. Санхүү хариуцсан захирлын албан тушаалд томилогдсоны дараа ажилтайгаа танилцах эхний өдрүүдэд нэн тэргүүнд авах шаардлагатай арга хэмжээний жагсаалтыг тусгасан хяналтын хуудсыг Хавсралт А-д харуулсан болно. Үр дүнгийн хэмжүүрийн системийг боловсруулж буй Санхүү хариуцсан захирал лавлагаа болгон ашиглаж болох үр дүнгийн хэмжүүр үзүүлэлтүүдийг нэгтгэсэн жагсаалтыг Хавсралт Б-д харуулсан. Эцэст нь, худалдан авахаар санал болгож буй компанийн үйл ажиллагаанд нарийвчилсан дүн шинжилгээ хийх хяналтын дэлгэрэнгүй хуудас чухал тул үүнийг Хавсралт В-д тусгав.

Ерөнхийдөө, энэ ном нь компанийн стратеги, хэмжүүр үзүүлэлтийн болон хяналтын систем, санхүүгийн шинжилгээний арга хэрэгсэл, санхүүжилтын эх үүсвэр болон удирдлагыг боловсронгуй болгох арга замын талаарх тойм, дүгнэлт хийх Санхүү хариуцсан захиралд зориулагдсан дэлгэрэнгүй гарын авлага юм. Танд талархлаа илэрхийлье.


Стивен М.Брагг






    ГАРЧИГ

Өмнөх үг                XIII
Талархал                XVII
Зохиогчийн тухай    XIX

    Тэргүүн хэсэг.    Тойм    1

1.

Тухайн компанид санхүү хариуцсан захирлын эзлэх байр суурь    3
Албан тушаалд томилогдсоны дараах эхний өдрүүд     3
Санхүү хариуцсан захирлын хүлээх тодорхой үүрэг хариуцлага    4
Өөрчлөлтийг удирдах үйл явцын тойм     9
Санхүүгийн хянан шалгагч болон санхүү хариуцсан захирлын албан тушаалын ялгаа     11
Санхүүгийн хянан шалгагч болон санхүү хариуцсан захирал хоорондын харьцаа    14
Дүгнэлт    15

2.

Санхүүгийн стратеги    16
Мөнгөн хөрөнгө    16
Хөрөнгө оруулалт    18
Эргэлтийн хөрөнгө    20
Бараа материал: бараа материалын үлдэгдлийг бууруулах шийдвэр    23
Үндсэн хөрөнгө: түрээслэх эсвэл худалдан авах шийдвэр    25
Өглөг    25
Зээл    28
Өөрийн хөрөнгө    31
Тогтмол зардал: нэмэлт зардал гаргах шийдвэр    38
Цалингийн зардал: түр эсвэл орон тооны ажиллагсадтай байх шийдвэр    39
Аж ахуйн нэгжүүд: хуваах шийдвэр    41
Нягтлан бодох бүртгэлд “Throughput” өртгийн аргыг хэдийд хэрэглэх вэ    42
“Throughput” өртгийн аргыг ашиглах замаар бага үнээр  их хэмжээний борлуулалт хийх шийдвэр гаргах нь    46
“Throughput” өртгийн аргыг ашиглах замаар капитал хөрөнгийн төсөв боловсруулах шийдвэр гаргах нь    47
“Throughput” өртгийн аргыг ашиглах замаар үйлдвэрлэх эсвэл худалдан авах шийдвэр гаргах нь    48
Дүгнэлт    50

3.

Татварын стратеги    51
Хуримтлагдсан ашгийн татвар    52
Нягтлан бодох бүртгэлийн мөнгө суурьтай арга     53
Бараа материалын үлдэгдлийг үнэлэх нь    54
Компанийг нэгтгэх ба худалдан авах нь    54
Үйл ажиллагааны цэвэр алдагдлыг ирээдүйд шилжүүлэх нь    56
Нексус      57
Төслийн өртөг тооцох нь    58
“S” хэлбэрийн корпораци    59
Худалдааны болон хэрэглээний татвар    60
Шилжүүлэх үнэ тогтоох нь    61
Ажилгүйдлийн татвар    64
Дүгнэлт    65

4.

Мэдээллийн технологийн стратеги    66
Мэдээллийн технологийн стратегийг боловсруулах шалтгаанууд    66
Мэдээллийн технологийн стратегийг боловсруулах нь     67
Техникийн стратегиуд    71
Тодорхой стратегиуд    73
Дүгнэлт    76


    Хоёрдугаар хэсэг.    Нягтлан бодох бүртгэл    77
     
5.

Үр дүнг хэмжих системүүд    79
Үр дүнг хэмжих систем бий болгох нь     79
Хөрөнгийн ашиглалтыг хэмжих үзүүлэлтүүд    80
Үйл ажиллагааны үр дүнг хэмжих үзүүлэлтүүд    86
Мөнгөн урсгалыг хэмжих үзүүлэлтүүд    90
Төлбөр түргэн гүйцэтгэх буюу хөрвөх чадварыг хэмжих үзүүлэлтүүд    94
Төлбөрийн чадварыг хэмжих үзүүлэлтүүд    99
Хөрөнгө оруулалтын өгөөжийг хэмжих үзүүлэлтүүд    101
Зах зээл дэх үйл ажиллагааг хэмжих үзүүлэлтүүд    106
Орлогын харьцааны чанарын үзүүлэлт    108
Дүгнэлт            109

6.   

Хяналтын тогтолцоо    110
Хяналтын тогтолцооны хэрэгцээ    110
Залилан мэхлэх хэлбэрүүд    111
Хяналтын үндсэн хэлбэрүүд    113
Хяналтаас хэзээ татгалзах вэ    130
Дүгнэлт    131

7.   

Аудитын үүрэг функц    132
Аудитын хорооны бүрэлдэхүүн    132
Аудитын хорооны үүрэг    133
Хөндлөнгийн аудиторын зорилго     135
Хөндлөнгийн аудиторуудтай ажиллах нь    137
Аудитын үүрэг функцэд Сарбанис-Окслигийн хуулийн үзүүлэх нөлөө    137
Дотоод аудитын үүрэг функцийн ач холбогдол    140
Дотоод аудитын чиг үүргийг удирдах нь    143
Дүгнэлт    145

8.   

Үнэт цаас, арилжааны хороонд тайлагнах нь    146
Ерөнхий ойлголт    146
1933 оны үнэт цаасны тухай хууль    147
1934 оны үнэт цаасны арилжааны тухай хууль    147
S-x журам    148
S-k журам    152
S-b журам    153
Fd журам    154
Үнэт цаас, арилжааны хорооны маягтууд    155
Цахим мэдээллийг цуглуулах, шинжлэх, түгээх систем (edgar)-ийн баримт бичгийн тогтолцоо     160
Дүгнэлт    162

    Гуравдугаар хэсэг.        Санхүүгийн дүн шинжилгээ хийх нь    165


9.   

Капитал хөрөнгийн өртөг    167
Бүрэлдэхүүн хэсгүүд    167
Зээлийн өртгийг тооцоолох нь    168
Өөрийн хөрөнгийн өртгийг тооцоолох нь    170
Капитал хөрөнгийн жигнэсэн өртгийг тооцоолох нь    173
Капитал хөрөнгийн хуримтлагдан тооцогдсон өртөг        174
Онцгой тохиолдолд капитал хөрөнгийн өртгийг ашиглах нь    177
Хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн үнэ цэнийг өсгөхийн тулд капитал хөрөнгийн өртгийг өөрчлөх нь    179
Капитал хөрөнгийн өртгийг бууруулах бодлого    181
Дүгнэлт    182

10.   

Капитал хөрөнгийн төсөв зохиох нь    183
Өгөөжийн хамгийн доод хувь    183
Эргэн төлөгдөх хугацаа    184
Өнөөгийн цэвэр үнэ цэнэ    186
Дотоод өгөөжийн хувь    188
Хөрөнгө оруулалтын төсөв батлах явцад гардаг хүндрэлүүд    190
Мөнгөн урсгалыг загварчлах асуудлууд    191
Судалгаа, хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх шийдвэр    192
Хөрөнгө оруулалтын төслийн саналын маягт    194
Төсөл дууссаны дараах дүн шинжилгээ    197
Дүгнэлт    199

11.   

Санхүүгийн дүн шинжилгээний бусад сэдвүүд    200
Эрсдэлийн дүн шинжилгээ    200
Хүчин чадлын ашиглалт    204
Зардал нөхөх цэг (хугарлын цэг)- ийн дүн шинжилгээ    210
Бизнесийн мөчлөгийн төсөөлөл хийх нь    216
Дүгнэлт    223

    Дөрөвдүгээр хэсэг.    Санхүүжилт    225

12.  

Мөнгөн хөрөнгийн удирдлага    227
Мөнгөн хөрөнгийн төсөөллийн загвар    227
Мөнгөн хөрөнгийн төсөөлөл зөв эсэхийг хэмжих нь    231
Мөнгөн хөрөнгийн төсөөллийг автоматжуулах нь    232
Мөнгөн хөрөнгийн удирдлагын хяналт    233
Мөнгөн хөрөнгийн удирдлагын систем    237
Төлбөр тооцооны тасралтгүй сүлжээ ба гадаад валют     238
Ердийн хэдж хийх арга техникүүд     238
Дүгнэлт    239

13.   

Илүүдэл эх үүсвэрийг хөрөнгө оруулалтанд ашиглах нь    240
Хөрөнгө оруулалтын шалгуур үзүүлэлтүүд        240
Хөрөнгө оруулалтын хязгаарлалтууд    241
Хөрөнгө оруулалтын хувилбарууд    241
Дүгнэлт    244

14.   

Зээлийн санхүүжилт авах нь    245
Санхүүжилтын асуудлыг удирдах нь    245
Банктай харилцах нь    246
Зээлжилтийн үнэлгээний агентлагууд    247
Өглөгийн төлбөрийг хойшлуулах нь    248
Авлагын дансны төлбөр цуглуулалтыг эрчимжүүлэх нь     249
Зээлийн карт    249
Шууд худалдах өрийн бичиг    250
Ажилчидтай тохиролцох нь     250
Факторинг буюу авлагаа хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах нь     251
Агуулахын бараа материал барьцаалсан санхүүжилт    251
Барааны төлбөрийг урьдчилан санхүүжүүлэх нь     252
Бараа материалын нөөцийг багасгах нь    252
Түрээс (лизинг)     253
Зээлийн шугам    254
Зээл    255
Давуу эрхийн хувьцаа    260
Худалдаж, эргэн түрээслэх нь    261
Дүгнэлт    261

15.   

Өөрийн хөрөнгийн санхүүжилт олох нь    265
Хувьцааны төрлүүд    265
Хувьцааг хаалттай хэлбэрээр арилжаалах нь     266
Хувьцаа санал болгох санамж бичгийн агуулга    267
Санамж бичигт ашиглах үнэлгээний аргачлалыг боловсруулах нь    281
Компанийн хувьцаагаар зардлаа нөхөх нь     283
Компанийн хувьцааг мөнгөн хөрөнгөөр солих нь        283
Хувьцаа худалдан авах баталгаа    283
Хувьцааны захиалга     284
Төрийн өмчтэй компанид хувийн хөрөнгө оруулалт хийх нь     284
Урт хугацаатай хөрөнгө шийдвэрлэх амлалт    285
Хувьцаа буцааж худалдан авах нь    285
Дүгнэлт    286

16.   

Нийтэд анх удаа хувьцаа санал болгох (ipo)    287
Ipo хийх шалтгаан        287
Ipo хийхгүй байх шалтгаан    288
Ipo хийх өртөг зардал    290
Ipo хийх бэлтгэл ажил    291
Андеррайтерыг сонгох нь    294
Ipo хийхээр бүртгүүлэх ба дуусгавар болгох    297
Үнэт цаасны арилжааны хувилбарууд    300
Жижиг компанийн нийтэд гаргах хувьцааны бүртгэл (scor)    302
Бирж дээр хувьцаагаа арилжих нь    302
Дилерээр дамжуулан арилжих хувьцаа    308
Хувьцаат компанийн хувьцаанд тавих хязгаарлалт    309
Дүгнэлт    309

17.   

Хувьцаат компанийг хувийн компани болгох нь    311
Хувийн компани болох журам    311
13е-3 журам    311
13е-3 маягтыг бүрдүүлэх нь    312
Хувьцаат компанийн бүртгэлээс сайн дураараа хасуулах нь    316
Дүгнэлт    316

    Тавдугаар хэсэг.    Удирдлага    317

18.   

Эрсдэлийн удирдлага    319
Эрсдэлийн удирдлагын бодлого    321
Эрсдэлийн удирдлагын төлөвлөлт    321
Эрсдэлийн удирдлагын менежер     323
Эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа    324
Даатгалын компаниудын төрөл    329
Даатгагчийн санхүүгийн байдалд үнэлгээ хийх нь     331
Гамшгийн бонд    332
Нэхэмжлэлийг удирдан зохицуулах нь    332
Даатгалын хувийн хэрэг    334
Эрсдэлийн удирдлагын жилийн тайлан    335
Чухал ажилтны амь насны даатгалд санхүү хариуцсан     захирлыг хамруулах нь     337
Дүгнэлт    337

19.   

Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн үүрэг функцийг гэрээгээр гүйцэтгүүлэх нь     338
Ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхийн давуу болон сул талууд            338
Гэрээтэй холбогдсон асуудлууд     345
Шилжилттэй холбогдсон асуудлууд    347
Нийлүүлэгчийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих нь    350
Гэрээгээр гүйцэтгүүлсэн үйл ажиллагааг дүгнэх нь    351
Нийлүүлэгчдийг удирдах нь    358
Нийлүүлэгчээс татгалзах    359
Дүгнэлт    361

20.   

Үйл ажиллагааны шилдэг практик туршлага    362
Шилдэг практик туршлагууд     362
Дүгнэлт    387

21.   

Компанийг нэгтгэх ба худалдан авах нь     388
Худалдан авахыг зорьж буй компанийг үнэлэх нь    389
Түвэгтэй байдлын шинжилгээ    409
Худалдан авахыг зорьж буй түншлэлийн гэрээтэй компанийг  үнэлэх нь    410
Худалдагдаж буй компанийн үнэ цэнийг тогтоох нь    411
Нэгтгэлийн өгөөжийн үнэ цэнийг тодорхойлох    418
Худалдан авалтын төлбөрийн хэлбэр    419
Компанийг худалдан авах гэрээний нөхцөлүүд    420
Хөрөнгө оруулалт хариуцсан банкны мэргэжилтний  туслалцааг хэдийд авах нь зүйтэй вэ    421
Худалдан авалтын нягтлан бодох бүртгэл    421
Худалдан авалтын арга    422
Өртгийн арга     427
Өөрийн хөрөнгийн арга    427
Нэгтгэх арга    430
Компани хоорондын гүйлгээ    430
Болзошгүй төлбөрүүд    431
Үнэ бууруулах тооцоо    432
Зээлээр санхүүжүүлсэн худалдан авалт    433
Тусгаарлах хэлцэл    434
Дүгнэлт    434

22.   

Цахим арилжаа    435
Цахим арилжааны давуу талууд    435
Цахим арилжааны бизнес загвар    437
Цахим арилжаанд зориулж байгууллагын бүтцэд өөрчлөлт хийх нь        439
Цахим арилжааны бүтэц    440
Цахим арилжааны хамгаалалт    441
Цахим арилжааны даатгал    443
Цахим арилжааны хууль эрхзүйн асуудлууд    444
Дүгнэлт    445

    Зургаадугаар хэсэг.     Бусад сэдвүүд    447


23.   

Ажилтны цалин урамшуулал    449
Хойшлуулсан цалин урамшуулал     449
Амь насны даатгал    452
Хувьцааны ханшийн өсөлтөд эдлэх эрх    452
Хувьцаа авах эрх    453
Өөрчлөгдөх шатлал бүхий урамшуулал    455
Тусгай зориулалттай даатгалын компанийн тусламжтайгаар  тэтгэлгийн зардлыг бууруулах    456
Дүгнэлт    457

24.   

Дампуурал    458
Дампуурлын тухай мөрдөж буй хуулиуд    458
Дампуурлын ажиллагаанд оролцогч талууд    459
Зээлдүүлэгч болон хувьцаа эзэмшигчийн төлбөрийн дараалал    460
Дампуурлын ажиллагааны дараалал    461
Дампуурлын үеийн татварын өр төлбөр    468
Дампуурлын онцгой дүрэм    470
2005 оны дампуурлын тухай хууль    470
Дампуурлаас өөр хувилбарууд    471
Дүгнэлт    471

    Долоодугаар хэсэг.      Хавсралтууд                473


А    Санхүү хариуцсан шинэ захирлын хяналтын хуудас    475
Б    Үр дүнгийн хэмжүүр үзүүлэлтийн хяналтын хуудас    48
В    Нарийвчилсан дүн шинжилгээний хяналтын хуудас     491
Бизнесийн салбарын тойм        491
Компанийн тойм            491
Зохион байгуулалт ба компанийн бусад ерөнхий асуудлууд    492
Капиталжилт ба чухал ач холбогдолтой салбар нэгжүүд    494
Ажиллагсад    494
Орлого    495
Актив хөрөнгө    495
Өр төлбөр    496
Санхүүгийн тайлан    496
Интернэт    497
Програм хангамжийн боловсруулалт    497
Маркетинг    498
Борлуулалт    498
Судалгаа, хөгжил    499
Цалин хөлс    499
Хүний нөөц    500
Хөрөнгө зохицуулалт    500
Байгууллагын бизнесийн соёл    500
Түвэгтэй байдал      501
Бусад    501



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив