Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Britannica: Хүүхдийн танин мэдэхүйн номын сан
2013 оны 11 сарын 8 [Уншсан тоо: 88179]
Дэлхийн тэргүүлэгч хэвлэлийн газар Encyclopdia Britannica, Inc. компаний Britannica Хүүхдийн танин мэдэхүйн номын сан 12 боть номыг НЭПКО хэвлэлийн газраас эрхлэн гаргаж эцэг эх, хүүхэд багачууддаа хүргэж байна.



Britannica Хүүхдийн танин мэдэхүйн номын сан 12 боть нь хүүхдүүдийг өөрсдийнх нь ертөнцтэй эхлэн танилцуулахын зэрэгцээ тэднийг бас зугаацуулахад зориулагджээ. Тус цуврал нь эцэг эх нь хүүхдэд уншиж өгөхөөс эхлээд хүүхэд өөрөө уншиж сурах хүртэл хэдэн жилээр сурах үе шатуудыг багтаасан болно.
 
Britannica Хүүхдийн танин мэдэхүйн номын сан бүрэн дүүрэн тайлбартай бичвэрүүдээс гадна ихээхэн ач холбогдол бүхий дараах нэмэлт мэдээллийг өөртөө агуулсан юм. Үүнд:

“Асуултын цонх” Сэдэвтэй шууд холбоотой асуултыг бичвэрийн дунд хийж өгснөөр хүүхдийг өөртэй нь холбоотой үйл явдлыг эргэн санах, бүтээлчээр бодож эргэцүүлэх өргөн боломжийг бүрдүүлсэн.

“Үгийн тайлбар” Хүүхдэд танил биш, эсвэл ойлгоход хүндэвтэр үгсийг сонгон ном бүрийн төгсгөл хэсэгт тусгайлан оруулж тайлбар хийсэн.

“Дасгал ажил”
Эхний арван нэгэн номын төгсгөлд сэдэвтэй нь холбоотой сонирхолтой дасгал ажлуудыг багтаасан. Дасгал бүр ертөнцийн тухай хүүхдүүдийн ойлголт болон ур ухааныг сайжруулахад чиглэнэ. Нийт арван хоёр ном бүхэлдээ сонирхолтой үйл явдал, оньсого, таавар зэргийг агуулсан байна юм.

“Эцэг эх/Багшийн хуудас”
Ном бүрт тухайн дасгал ажлыг хэрхэн хийлгэх болон, хүүхдийн өсөлт хөгжлийн талаар, бас түүнчлэн хүүхдийн сурц, суралцах чадварыг дээшлүүлэх тухай баялаг мэдээллийг оруулж өгсөн. Бага насны хүүхдийн боловсролын салбарын нарийн мэргэжилтэн энэ номын бүх агуулга болон дасгал ажиллагаануудыг боловсруулахад оролцож, удирдан чиглүүлсэн юм.

Эцэст нь тэмдэглэхэд Britannica Хүүхдийн танин мэдэхүйн номын сангийн чухал зорилго бол хүүхдийг өсөж өндийж, суралцах явцад нь томчууд мэдлэг туршлагаа хуваалцах завшааныг олгоход оршино.

НЭПКО хэвлэлийн газар


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив