Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Төр улс цогцолсон нь
2013 оны 5 сарын 1 [Уншсан тоо: 71547]
Хэрмэл жүүдээс хүчирхэг Израил

Шашин номын үлгэр домог, олон зууны хэрмэл амьдрал, үл хүлцэн дайсагнагч гүрнүүдийн хүрээлэл, хясал дарамтын дороос цэцэглэсэн  гайхамшигт хөгжил зэрэг нь Израиль улсын өнөөгийн төрхийг үлгэр домоглог болгож ирсэн юм. Таньд толилуулан буй эл бүтээлд Израилийн ард түмний бүтээлч амьдралыг нөмөрсөн домог, хардлага, нууцлаг байдлын хөшгийг хуулан жүүд хүний шинийг эрэлхийлэгч чанар, бэрхшээл мухардал дундаас шинэ боломж олдог чадварын мөн чанарыг дэлгэн үзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл жүүдүүдийн тухай ойлголтыг домгоос үнэнд шилжүүлсэн бүтээл юм.

Үндэстний омогшил, хувь хүний омог бардам зан чанар, бусдын алдаа эндэлд соргог хандах зан зэрэг олон талаараа төстэй манай ард түмний хувьд Израильчуудыг таньж мэдэх, судлах , суралцах хэрэгцээ асар их байгаа билээ.

НЭПКО хэвлэлийн газар   


ЗОХИОГЧИЙН ҮГ

Энэ ном инновац*, бизнес эрхлэх арга ухааны тухай, мөн Израиль хэмээх жижигхэн улс хэрхэн аль алиныг нь амьдралд хэрэгжүүлж чадсан тухай өгүүлнэ.
Энд өндөр технологи ашигладаг олон компанийн тухай ярих боловч ном маань технологийн тухай биш ээ. Технологи, түүний орчин үеийн эринд үзүүлж буй нөлөөг туйлаас бишрэн гайхах авч гол анхаарлаа бизнест эрс шинэлэг санаануудыг төрүүлдэг эко системийн асуудалд хандуулна.

Ном маань зарим талаараа судалгаа, зарим талаараа мэтгэлцээний үндэслэлүүд, зарим талаараа хүүрнэл юм. Баримт сэлтийг он цагийн дараалалд оруулан, тодорхой компаниудтай холбон үзүүлсэн юм уу, Израиль маягийн инновацийн загвартаа тухайлан дурьдсан янз бүрийн чухал элементүүдийн дагуу үзүүлсэн байх болов уу хэмээн уншигч авхай хүлээж байж болох юм. Зохиогч бид ч мөн тийм байдлаар бичих сонирхол их байсан ч илүү олон өнцгөөс харуулах нь дээр гэж үзэн мөнхүү бүтцийг бүхэлд нь орхисноо өчсүү.

Бид түүх, соёлыг судлахын хамт энэ бүх бүтээлч эрч хүч хаанаас гарсан, мөн ямар хэлбэрээр илрээд байгааг зарим тодорхой компанийн жишээн дээр ярих болно. Бид эдийн засагчидтай ярилцан, тэдний бодол саналыг мэдэж авсан. Гэвч өөрсдөө түүх, бизнес, геополитикийн салбарын оюутны байр сууринаас асуудалд хандлаа. Бид хоёрын нэг (Дэн) маань бизнес, засгийн газарт ажилласан туршлагатай. Нөгөө нь (Сол) төрийн албанд, сэтгүүлзүйд ажиллаж байгаа. Дэн Нью-Йоркт амьдардаг, Израильд суралцсан, мөн арабын ертөнцөд амьдарч, ажиллаж, аялж үзсэн нэгэн. Сол АНУ-д өссөн, өдгөө Иерусалимд амьдарч байна.
Дэн израилын  компаниудад хөрөнгө оруулах бизнес эрхэлдэг. Номондоо түүнтэй хөрөнгө оруулж хамтран ажиллаж байсан хүмүүсийн тухай өгүүлнэ. Шаардлага гарах бүр тэр тухай тогтож ярих болно. Урьд өмнө хэний ч өгүүлж байгаагүй, эдийн засгийн салбарт Израилийн хийж бүтээснээр бахархах сэтгэл маань энэ номыг бүтээхэд ихээхэн түлхсэн юм. Гэхдээ бид Израилийн хоцрогдож буй салбаруудын тухай ч ярих болно. Түүнээс гадна бид Израилийн тасралтгүй өсөх эдийн засагт чухам ямар аюул занал учирч болохыг ойлгохыг оролдоно. Эдгээр аюул заналын дийлэнх нь уншигч танд гэнэтийн сонин мэдээ байх болов уу. Учир нь тэрхүү сэдвүүдийг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тусгадаггүйд байгаа юм.

Бид мөн өөр хоёр салбар луу товчхон орно. Юуны өмнө, Израилын эдийн засгийн практикт хэвшиж үрээ өгсөн инновац Америкийн инновацийн үйлдвэрлэл АНУ-ын зэвсэгт хүчнээр мэргэшсэн, туршлага хуримтлуулсан хүмүүсийнхээ бизнес эрхлэх авъяас чадварыг үр ашигтай ашиглаж чадахгүй байна вэ. Хоёрдугаарт, яагаад арабын ертөнц бизнес эрхлэх үйл ажиллагаагаа идэвхжүүлэхийг хичээж буй ч хүндрэл бэрхшээлтэй тулгарсаар байна вэ. Энэ сэдвүүд манай номын хүрээнээс хальсан илүү гүнзгий судалгаа шаардах тул тэр бүрээр өөр ном, судалгаа гарах буйзаа.

Эцэст нь хэрэв өөр нэг, хэний ч мэдэхгүй сэдэв байгаа бол (хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Израильд ихээхэн анхаарал хандуулдаг хэдий ч) тэр нь Израиль улс өнөөгийн ертөнцөд инновац, бизнес эрхлэх үйл ажиллагаанд дээд зэргээр анхаардаг болохыг улсынх нь эдийн засгийн гол гол үзүүлэлтүүд харуулж байгаа асуудал юм.

Энэ ном дээрх феноменийг тайлбарлах оролдлого юм шүү.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn